PISA 2022 СУРЛАГЫН АМЖИЛТЫН ОЛОН УЛСЫН ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ЗАРЛАНА
2023.11.23
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

PISA 2022 СУРЛАГЫН АМЖИЛТЫН ОЛОН УЛСЫН ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ЗАРЛАНА

Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага /OECD/-аас хэрэгжүүлдэг Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд Монгол Улс анх удаа хамрагдаад байна.

PISA-2022 үнэлгээний үр дүнг OECD 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зарлана.

Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ нь 15 настай сурагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдралд хэрхэн хэрэглэж байна, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгосон бэ гэдэг бодит үнэлгээ харагдана.

ШИНЭ МЭДЭЭ