2023.12.14
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Франц Улсад ажиллаж байна
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад төлөөлөгчид энэ сарын 12-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсад /БНФУ/ ажиллана. Өнөөдөр тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын Яаманд ажиллаж байна.
Энэ удаагийн айлчлалаар НҮБ-ын боловсрол, соёлын байгууллага болох Юнескогоос зохион байгуулж буй “Боловсролын эрхийн асуудлаарх олон улсын яриа хэлэлцээ” сэдэвт чуулганд оролцоно. Чуулганы үеэр Монгол Португал хоёр улсын боловсролын салбартаа хийсэн эрх зүйн шинэчлэл, сайн туршлагыг хэлэлцэх юм.
Мөн БНФУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Боловсролын түншлэгч талуудтай уулзана. Тухайлбал:
Кембрижийн зөвлөх багийн 2023 оны гүйцэтгэл, 2024 оны төлөвлөлт
Eduten платформын хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны чиглэл
Pearson сургалтын явц, 2024 оны хамтын ажиллагаа Бага ангийн дижитал сурах бичиг бүтээх үйл явц гэсэн сэдвүүдээр холбогдох талуудтай зөвлөлдөх ажээ.