2023.12.11
Орон нутгийн хөгжил
ХЭНТИЙ АЙМАГ МАЛЧДАДАА ЗОРИУЛЖ “ШИНЭ ХӨДӨӨ” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Сумын сэргэлт хөтөлбөрийн хүрээнд ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэгийн хамт Хэнтий аймгийн Мөрөн суманд ажиллалаа.
Сумын сэргэлт хөгжлийн форум, хэлэлцүүлэг, иргэдийн уулзалтад тус сумын 120 гаруй хүн оролцов.
Форумын салбар хэлэлцүүлгийн хүрээнд иргэд тулгамдсан асуудлаа:
- Газар тариалангийн хөрсний лабораторийн шинжилгээ явуулах, тариалангийн талбайгаа өргөтгөх, ногоо даршлах цех, бүлэг хоршоогоор ажиллах,
- Эрчим хүчний хүчин чадлаа өргөтгөх, хилийн цэсийн маргаан, бэлчээрийн хомстол, хөдөө орон нутагт ажиллах боловсон хүчний нийгмийн асуудал-нийтийн байр, залуучуудын жишиг орон сууц барих,
- Мал аж ахуйн талаар малчдын эрүүл мэндийн даатгалын үр шим муу, түүхий эдийн үнэ унасан, хөдөө аж ахуйн мэргэжилтэн дутмаг, ЖДҮ эрхлэх хүн ам цөөн гэх мэтээр давхардсан тоогоор нийт 38 асуудал дэвшүүлж, шийдлээ тодорхойлов.
Мөрөн сумын иргэдээс сумаа 2021-2024 онд хөгжүүлэх саналыг эрэмбэлүүлэн авахад мөрөнчүүд:
- Эрүүл мэндийн төвийн засвар
- Засаг даргын Тамгын газрын барилга
- Сургуулийн барилга, урлаг заал
- Дотуур байрны барилга /75 ор/
- Сумын төвийн цэвэр усан хангамж, усан сангийн байгууламж зэрэг үндсэн таван санал эрэмбэлэн тойргийн гишүүддээ уламжилсан бөгөөд нэмэлтээр Залуучуудын сургалт, хөгжлийн төв, Хүнсний ногооны талбайн замын засвар, камержуулалт гэх саналыг ирүүлж байв.
Тус ажлуудыг 2021-2024 онд улсын төсөвт бүрэн тусгуулж хэрэгжүүлж байна.
Уулзалтын үеэр Хэнтий аймгийн 22 сум, суурины хөдөөгийн баг, малчдад зориулсан “Шинэ хөдөө” төслийн санхүүжилтыг улсын төсөвт тусгуулсан. Төслийн хүрээнд юу хэрэгжүүлэхээ малчидтайгаа 2023 ондоо багтаан хэлэлцэж, 3 жилийн буюу дунд хугацаанд хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэхээ мэдэгдлээ.
ШИНЭ МЭДЭЭ
Ц.Идэрбат: Сонгуулийн дүн бол туйлын чухал
2023.12.22
“ОЮУНЛАГ ХЭНТИЙ-ӨЛЗИЙТ” УУЛЗАЛТ БОЛЛОО
2023.12.10
Ц.Идэрбат: Хивгийг манай улс экспортлох уу?
2023.12.01
“СУМЫН СЭРГЭЛТ” ХӨГЖЛИЙН ФОРУМ БОЛЛОО
2023.11.20