2023.11.24
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Ж.Батжаргал: Улаанбаатар хотын гэр хорооллын яндангийн тоог бууруулах арга хэмжээ авах нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.24/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдаанаар УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс Ерөнхий сайдад хандан тавьсан "Улаанбаатар хотын утаа болон сайжруулсан шахмал түлшний талаар" асуулгын хариултыг сонслоо.

Асуулгын хариуг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Асуулгын хариутай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: 

Агаар орчны бохирдол, түгжрэл гээд олон зүйлийг бид нар нэлээдгүй урт хугацаанд ярьж байгаа, холбогдох арга хэмжээнүүд авагдаж байгаа, зарим талаар арай дээр нааштай гэж хэлж болохоор үзүүлэлт гарч байгаа зарим талдаа дор ч үзүүлэлт гарч байгаа бид нарын алдаа юунд байсан бэ гэхээр зэрэг аливаа зүйл өөрөө даацтай, чадамжтай байдаг гэдгийг ерөөсөө тоогоогүй улс. 500 мянган хүн амтай хот байна гэж тооцсон бүх төлөвлөлтийг эвдээд 1,5 сая хүнтэй болтол нь төвлөрөлийг бий болгосон нь энэний том гажиг.

Аливаа асуудал хүндрэлээ гээд юмыг шийдэх ёстой гээд л энд нь асуудлуудыг нэмж шинэчлэх замаар яваад байсан нь улам хүндрэх асуудлуудыг ужгируулсан юм одоо энэ алдаагаа засах гэж оролдож байгаа засагдах ёстой энэ их том төвлөрөлийг задлах ёстой тэгж байж наадах чинь бас нэг ийгээс арай дээр болно л гэж хараад байна тийм учраас орон нутгуудынхаа хөгжлийг хангаж тэнд таталцал бий болгох замаар наашаа явдаг урсгалыг нь зогсоогоод эндээс нь жоохон зөрүүлээд урсгал гаргуулбал арай дээр л болно.

Цахилгаан дулааны эх үүсвэр байна уу, тэрийгээ даах юм уу, Улаанбаатар хотын агаар орчны бохирдолыг бууруулъя гэж ярих гэж байгаа бол хэдүүлээ энэ төвийн эрчим хүчнийхээ системийг хэдэн он гэхэд хэдэн мвт-аар нэмэгдүүлж чадах юм тэрийг дагаад хичнээн орон сууц барьж болох юм тэрийг дагуулаад хэдий хэмжээний шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэл хийж чадахыг хооронд нь уялдуулж, зөв төлөвлөж байж л энэ бодитой ажил болгоно. Бид нарын эрхэм зорилго ерөөсөө л энэ. Тэгэхээр үүнийг хийх гэж байгаа юм гэж хэлээд ганц том юм ярьчхаад иргэдийн эрүүл мэндээр тоглоод суугаад байж таарахгүй ээ.

Тийм учраас тэр мартагдаагүй хуучин юм байна уу? мартагдсан хуучин юм байна уу? Шинэ юм байна уу? Агаар орчныг бохирдуулж болдог бүхий л арга хэмжээнүүдийг Тодорхой тодорхой хэлбэрээр нь авч хэрэгжүүлэх ёстой Энэ түлшнийхээ бүтцийг сайжруулах л ёстой, түлж байгаа зуухныхаа нөхцөлийг сайжруулах ёстой байж байгаа эх үүсвэрийнхээ нөөцөд тулгуурлаад нэг хэсэг дээр нь цахилгаан халаадаг эмийг л бий болгох Ёстой тодорхой дулааны нөхцөл байдлынхаа нөөцийг шавхаж зарим дээр нь дэд төвүүд байгуулах замаар энийг нь ч хийх л ёстой. Нөгөө талд нэг анхаарах ёстой зүйл энэ Улаанбаатар хотын гэр хороолол яндангийн тоог ядаж нэмэхгүй тэгээд бууруулах арга хэмжээ авах ёстой.

Түүний асуултад, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, ажлын хэсэг нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ