МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БАТШИРЭЭТЧҮҮД ТУЛГАМДСАН 50 ГАРУЙ АСУУДЛАА ШИЙДВЭРЛЭХ ТӨЛӨВЛӨЛТ ХИЙЛЭЭ
2023.11.19
Орон нутгийн хөгжил

БАТШИРЭЭТЧҮҮД ТУЛГАМДСАН 50 ГАРУЙ АСУУДЛАА ШИЙДВЭРЛЭХ ТӨЛӨВЛӨЛТ ХИЙЛЭЭ

“Сумын сэргэлт” хөгжлийн форум Батширээт суманд боллоо. Форумаар ХХААХҮЯ-ны харьяа мэргэжилтнүүд, сургагч багш нар сумын нас, хүйс, ажил мэргэжлийн онцлогтой 120 шахам хүний дунд сургалт явуулж, нийт оролцогчид 4 салбарт хуваагдан сумын хөгжлийн төлөвлөлтөө тодорхойлов.

Тухайлбал, Батширээтчүүд Асуудал- Санал- Шийдэл байдлаар төлөвлөгөө гаргаж, “Сумын төвөө хөгжүүлэх”, “Жижиг дунд үйлдвэр эрхлэе”, “Хөдөө аж ахуй, малчдад тулгамдаж буй асуудал”, “Ногоочид нэгдэнэ” уриан дор 50 шахам асуудал дэвшүүлж, саналаа хүргэлээ.

Иргэдийн дэвшүүлсэн асуудлаас онцолбол 2009 онд Атрын III аяны хүрээнд баригдсан зоорь ашиглагдахгүй болсон, хүнсний ногоо тариалалтад батширээтчүүд “хүрз” л ашиглаж байна. Цаашид тоног төхөөрөмж, зоорь, өвлийн хүлэмжтэй болсноор тариалалт нэмэгдэж 4 улирлын турш хүнсний ногоогоо хангах боломж бүрдэнэ. Дотоод нөөц боломжоо ашиглан зөгийн аж ахуйгаа өргөтгөх, жимсний модны үрсэлгээ, эмийн , цайны ургамлын тариалалт хийх, эрчим хүчинд нарны эрчим хүчийг ашиглах, сумын төвийн хяналтын камераа эгнээ, бүлгээр шийдэх, сайжруулсан шороон зам барих гэх мэт суманд тулгамдсан асуудлаа шийдэх, арга замаа тодорхойллоо.

Батширээт суманд урин дулаан, сүү саалийн улиралд хоногт 15-20 тонн сүү боловсруулах хүчин чадалтай 5 сүүний үйлдвэртэй. Мах, сүү, сүүн бүтээгдэхүүнээрээ сумандаа орлого төвлөрүүлдэг хөдөлмөрч зон олон юм.

ШИНЭ МЭДЭЭ