2023.11.16
Эдийн засаг, Худалдаа
Ц.Идэрбат: Монгол Банкны зүгээс бодлогын хүүгээ гадаад дахь хүчин зүйлүүд нилээн сайнгүй байна
УИХ-ын чуулганы /2023,11,16/-ны өдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
Юмны үнийн инфляцийн түвшинг барихад Монгол Банкны зүгээс бодлогын хүүгээ гадаад дахь хүчин зүйлүүд нилээн сайнгүй байна гээд 13 хувиар батлаад энэ нь бизнест нэлээн сөрөг үр дагавартай байгаа дараагийн шалтгаан инфляцитай холбоотой асуудлуудыг судлаад үзэхээр манайхны дотооддоо үйлдвэрлэдэг гурил, махны үнийн инфляцид нөлөөлж байгаа үзүүлэлт нь энэ хоёр оротоо тоо, нэг оронтоо тоо руу ороод, гараад байгаа энэ инфляцид маш их нөлөөлж байгаа. Тиймээс Монгол Банкны зүгээс дотооддоо нөлөөлөөд байгаа инфляцийн түвшинг барихад дотооддоо үйлдвэрлэдэг гурил, махны нийлүүлэлт зохицуулалт хийхэд эсвэл зохиомолоор үнийн хөөрөгдөл үүсгээд байна уу, үгүй юу гэдэг дээр шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар энэ засгийн газартай хамтарч ажиллах арга зам байгаа юу? Ирэх 2024 онд инфляцийг барихын тулд Монгол Банк үндсэн үйл ажиллагаанаасаа гадна засгийн газартай хамт, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай ажиллах төлөвлөгөө байгаа юу?
Ипотекийн зээлийн асуудал, хэдхэн хоногийн өмнө төсөв батлахдаа ялангуяа орон нутагт ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ гээд заачихсан.Би өөрийнхөө сонгогдсон аймгаа судлахад аймгийн төв дээр арилжааны 4 банкнаас сардаа арваад зээл гарч байна, тэгвэл одоо ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ гээд заагаад өгөхөөр ипотекийн зээл маань орон нутагт илүү гарч чадах уу? Өнөөдөр улсын хэмжээнд хэдийг өгөөд байна, ирэх жилд хэдийг өгнө гэж төлөвлөж байна үүнээс хэдийг нь орон нутагт өгнө гээд төлөвлөж байна вэ? Тодорхой тоо сонсъё.
1 хувийн зээлийн хураамжийг авах нь зөв үү, буруу юу? гэж өнгөрсөн жил асууж байсан, тодорхой хариулт авч чадаагүй тэгэхдээ өнөөдөр шүүхийн процессыг харахад 1 хувийн зээлийн хураамжийг авах нь буруу юм аа гэсэн шийдвэр гарсан гэж сошиалаар дүүрэн явж байна. Яг үүнтэй адилхан банкны тухай хуулин дээр бас урт хугацаанд авч байгаа зээлийн хүүг нь түрүүлж аваад байна гэдэг гомдол иргэдийн дунд маш их байгаад байна. Энийг асууж өгөөрэй гэсэн. 2 жил төлчөөд байхад яг үндсэн зээлээсээ хэдхэнийг төлсөн байна тэгтэл банкны хуулин дээрээ энэ нь хориотой гэсэн ийм зүйлийг ард иргэд маш их яриад байна.
Түүний асуултад, Монгол Банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Ц.Идэрбат: Сонгуулийн дүн бол туйлын чухал
2023.12.22
“ОЮУНЛАГ ХЭНТИЙ-ӨЛЗИЙТ” УУЛЗАЛТ БОЛЛОО
2023.12.10
Ц.Идэрбат: Хивгийг манай улс экспортлох уу?
2023.12.01
“СУМЫН СЭРГЭЛТ” ХӨГЖЛИЙН ФОРУМ БОЛЛОО
2023.11.20