2023.10.26
Хууль, эрх зүй

Н.Энхболд: Процессын хууль зөрчиж, шүүх рүү шилжсэн хэргээс болоод улсад хохирол учруулсан тохиолдолд асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

УИХ-ын чуулганы /2023,10,26/-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Шүүхийн түүхэнд мөрдөн шалгах прокурорын хяналтын явцад шүүх шийдвэр гаргах хүртэлх хугацаанд явагдсан үйл ажиллагаанд  процессын хууль зөрчсөн. Ямар ч хамаагүй хүнээр, ямар ч хамаагүй аргаар тухайн хэргийг батлах гэж оролдож байгаад процессынхоо хуулийг зөрчөөд шүүх дээр ирчихсэн. Шүүх явц дундаа хэргийг батлахын тулд хууль зөрчсөн байна гэж үзээд буцаасан хэрэг хэд байна. Сүүлийн үед тоо нь нэмэгдэж байна уу, багасаж байна уу?

Шүүх очоод нэгэнт энэ хүрчихсэн юм, нийгмээрээ шуугиан дэгдчихсэн юм, шүүж л дуусгахгүй бол болохгүй гэдэг хандлага байж магадгүй. Шүүгчид нийгмийн дарамтад автаад, тэгэхээр яг процесс зөрчсөнөөс болоод буцаагдсан хэрэг хэд байна. Үүнтэй холбоотой 425 гэсэн тоо хэлчих шиг боллоо. Хохирлыг төлүүлнэ гэл ээ. Тэр бол зөв дэмжиж байна. Үүний цаана бас нэг асуулт үлдэж байна. Яагаад хууль зөрчөөд хүн шийтгэчихсэн хүмүүсийн бурууг татвар төлөгчид төлж, төсвөөс мөнгийг нь төлж байх ёстой юм.  

Өөрөөр нь хэрэг хүлээгдэх эсвэл зөвхөн гэрчийн мэдүүлгээр гэдэг. Өөрөөр нь яаж ч хүлээлгэж болно шүү дээ. Сэтгэл зүйн дарамт, ар гэр, эргэн тойронд нь нөлөөлж болно. Бие, махбодийн хувьд тарчлаах, тамлах ийм юмнууд хэрэглэж байгаад хүлээлгэчхэж болно. Тэгэхээр, энэ зүйлүүдэд. Жишээ нь хүн бол өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Би юу ч ярихгүй ээ, гээд суугаад байвал гэрч тэгж хэлсэн гээд шүүгээд байх нь зөв үү. Үүн дээр ямар арга хэмжээ авах вэ. Та үүнийг хэрхэн бодож байна?

Түүний асуултад ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хариуллаа.

Гэрчээр асууж байгаад, гэрчээ яллагдагч болгодог дадал нэгэнт хэвийн зүйл болсон байна. гэрчийн эрх бол өөр, яллагдагчийн эрх бол өөр. Гэрч бол худлаа мэдүүлэх өгөхгүй байх үүрэгтэй. Яллагдагч бол өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэх өгөхгүй байх үндсэн хуулийн эрхтэй байх. Ингээд хоёр өөр эрхийн орчныг хэргийг өөрөөр нь хүлээлгэх зорилгоор гэрч байдлаар асууж байгаад, яллагдагч болгодог арга барилд нэвт шингэсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ