Төв аймгийн Эрдэнэ сумын малчдын чуулга уулзалтад оролцлоо
2023.10.16
Орон нутгийн хөгжил

Төв аймгийн Эрдэнэ сумын малчдын чуулга уулзалтад оролцлоо

Эрдэнэ сумын малчдын чуулга уулзалтад оролцож УИХ, ЗГ-аас хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, бодлого, хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.

Малчдын гол амьжиргаа болсон мал сүргийн ашиг шимийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийг анхаарах, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг сайжруулах чиглэлээр Шинэ хөдөө Төв аймаг төслийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулав.

Мөн сүүлийн жилүүдэд бэлчээрийн доройтол, цөлжилт газар авч, мал аж ахуйн үйлдвэрлэл, хөдөөгийн хөгжилд олон сөрөг үр дагавруудыг бий болгосон асуудлыг УИХ-аас онцгой анхаарч, 2023 оны хаврын чуулганаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, бэлчээр ашиглалт, хамгаалалтын хуулийн зохицуулалтыг сайжруулсан.

Эрдэнэ сумын 2-3 багийн нутаг дэвсгэр тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд хамрагдаж байгаатай холбоотой тухайн бүсэд уламжлалт мал аж ахуй эрхлэн амьдарч байгаа малчдын өвөржөө, хаваржааг гэрчилгээжүүлэх, түүний сунгалтын асуудлыг зохицуулах чиглэлээр холбогдох эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байгаа талаар танилцууллаа.

Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, малынхаа ашиг шимийг сайжруулан, аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгаа малчид иргэддээ эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Буянт мал сүргийн хишиг буян дэлгэрэн арвижих болтугай

ШИНЭ МЭДЭЭ