Зөвлөх багш нар "Ментор багш" болж бэлтгэгдлээ
2023.10.16
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Зөвлөх багш нар "Ментор багш" болж бэлтгэгдлээ

Анх 2022 оны 8 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд "Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил-Зөвлөх багшийн манлайлал" улсын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж, зөвлөх багш нар аа МЕНТОР БАГШ болгон бэлтгэх тухай санаачилга гаргасан.

Энэ хүрээнд Боловсролын ерөнхий газар, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран ажиллах "Санамж бичиг"-т гарын үсэг зурж, анхны МЕНТОР зөвлөх багш нарыг нэг жилийн хугацаанд бэлтгэлээ.

Зөвлөх багш нарынхаа дунд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, 300 гаруй хүсэлт ирүүлснээс 170 гаруй эсээг уншиж танилцан, 60 зөвлөх багштай ярилцлага хийж, 30 зөвлөх багшийг шалгаруулан сургалт зохион байгуулж, Олон улсын “Алхам алхамаар”менторчлолын хөтөлбөрийн эрхтэй Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн удирдлага, зохион байгуулалт дор МЕНТОР БАГШ нар бэлтгэгдэн, үндэсний менторын гэрчилгээгээ гардан авлаа.
Салбартаа арвин туршлага хуримтлуулсан, мэдлэг боловсрол өндөртэй МЕНТОРУУД шинэ залуу багш нарыг "менти"-гээр сонгон, багшлахуй болон суралцахуйд зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцан, дэмжлэг үзүүлж ажиллана. Менторууд зорилгоо тодорхойлох, зөв шийдвэр гаргах, бэрхшээлийг даван туулах, шинэ зүйл сурахад чиглүүлэх гол багана байх юм.
Багш та боловсролын салбарын манлайлагчдаас тусламж зөвлөгөөг нь авахыг хүсдэг бол бэлтгэгдсэн ментор багш нарт хандах боломжтой.

ШИНЭ МЭДЭЭ