
2023.09.01
Орон нутгийн хөгжил
Хан-Уул дүүрэгт 200 ортой цэцэрлэг шинээр ашиглалтад орно
Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.
Тодруулбал:
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд 200 ортой шинэ цэцэрлэгийн барилга, гадна тохижилт, ногоон байгууламжийн ажил бүрэн дуусаж ашиглагчид хүлээлгэн өглөө.
Тус барилга хагас зоорьтой 2 давхар барилга: Хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, агуулах, бүлгийн өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай бөгөөд гаднаа хүүхдийн тоглоомын талбай бүхий тохижилттой юм.
Тус цэцэрлэг нь 312 дугаар цэцэрлэг болж үйл ажиллагаагаа явуулах бөгөөд хамран сурах тойргийн сургуулийн өмнөх боловсрол эзэмших насны хүүхдүүдээ хамруулахаар бэлтгэл ажилдаа орсон байна.
Дүүргийн хөрөнгө оруулалтаар тус ажлын зураг төслийг “Скайлайн” ХХК, Ерөнхий гүйцэтгэлийг “Тэргүүн констракшн” ХХК нар тус тус хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
ШИНЭ МЭДЭЭ

АНУ-ын Фулбрайтын тэтгэлийг 2 дахин нэмлээ
2023.09.25


Англи хэлний PEARSON платформ эхэллээ
2023.09.11




Говь-Алтай аймгийн багш, ажилчидтай уулзлаа
2023.09.05