![АШУҮИС-ийн эмнэлгийн барилгын төслийн С блок ашиглалтад орлоо](http://enkhamgalan.mn/media/news/original/2023/09/01/d24cd80b5358564614d6b045f33a9411.jpg)
2023.09.01
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг
АШУҮИС-ийн эмнэлгийн барилгын төслийн С блок ашиглалтад орлоо
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж буй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийн барилгын төслийн үргэлжлэл хичээлийн байрны С блокийг байнгын ашиглалтад хүлээн авах шийдвэр гарлаа.
Тус төсөл нь нийт 6 блок хичээлийн байр, хурлын танхимаас бүрдэх бөгөөд А, B, С блокийн ажил дууссан бол ирэх онд D, E, F блокийн барилга угсралтын ажил үргэлжилнэ.
"Эдшил" ХХК-ийн боловсруулсан зураг төслөөр, "Эрдэнэт орчлон" ХХК барилга угсралтын гүйцэтгэгчээр ажиллаж, техник хяналтыг Барилгын хөгжлийн төв гүйцэтгэж байна.
ШИНЭ МЭДЭЭ
![](http://enkhamgalan.mn/media/news/106x106/2023/12/14/2ac99e2a81c627e55b6d28c3732b3855.jpg)