МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Соёлын сэргэлт” аян Говьсүмбэр аймагт эхэллээ
2023.06.28
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

“Соёлын сэргэлт” аян Говьсүмбэр аймагт эхэллээ

Монгол орон даяар өрнөж буй "Соёлын сэргэлт-2023" аян Говьсүмбэр аймагт нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд  УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, Соёлын дэд сайд М.Батбаяр Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Отгонбат, Монголын Театрын Музей-н арга зүйн албаны дарга А.Янжив,  Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Соёл, урлагийн газрын дарга Б.Энхтөр,  Соёл, урлагийн газрын СУХ-ийн дарга Б.Гарамсан, Монгол Улсын Хүүхэлдэйн Театрын захирал М.Отгончимэг, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн / The Fine Arts Zanabazar Museum  / захирал П.Байгалмаа Монголын Үндэсний музей / National Museum of Mongolia бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Зөнбилэг нар оролцлоо.

Боржигин соёлын биет өв:

  • Боржигин байшин, Боржигин эмээл, Сархинаган тоонотой гэр, Боржигин хийцийн аяга, Боржигин морин хуур,
  • Боржигин соёлын биет бус өв:
  • Боржигин найр, Боржигин уртын дуу, Боржигин уухай, Боржигин ум марзай, Боржигинчуудын тэнгэр шинжих уламжлалт зан үйл зэрэг өв соёл нь бусад угсаатны бүлгийн ёс, зан үйл, уламжлагдаж ирсэн байдал зэргээрээ онцлог ялгаатай билээ.
Нээлтийн үеэр Харьд худалдагдсан Боржигин “Хүрэн халзан хуур” залах ёслолын үйл ажиллагаа болж Боржигин чуулгын морин хуурч МУСТА Ц.Энхбаяр хуурыг эгшиглүүлж үзэгч олны сонорыг мялаалаа. Мөн Говьсүмбэр аймгийн Засаг даргын нэрэмжит Нийтийн цэнгээнт бүжгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болсон юм.

ШИНЭ МЭДЭЭ