2023.06.15
Эдийн засаг, Худалдаа
Ц.Идэрбат: Нүүрсний тээвэрлэлт цаашид хэвийн үргэлжилж, төсвийн орлого нэмэгдэх үү?
УИХ-ын чуулганы /2023.06.15/-ны өдрийн хуралдаанаар "Монгол Улсын 2023 оны төсвийн тухай” хуулийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
Дэмжиж байна. Басхүү баяртай байна. Төрийн албаны цалин мөн тэтгэврийн асуудал түүн дотроо тэтгэврийн зөрүүний асуудал шийдэгдэж буйд баяртай байна. 2020-2022 он цар тахлын жил байсан. Болохгүй асуудлуудтай тэмцсэн Засгийн газрын тэмцлийн үр дүн 6 сарын дараа ийн биеллээ оллоо. Төсөв анх удаа 1,2 их наядаар давж, үүгээрээ асуудлыг шийдвэрлэж байгаа нь туйлын зөв алхам хэмээн харж байна. Төсвийн тодотголын бололцоог, магадгүй УИХ-аар баталсан уул, уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилт явснаар өнөөдрийн ийм нөхцөл байдалд хүргэлээ гэж харж байна. Тус хуультай холбогдуулан надад хоёр асуулт байна. Нүүрсний тээврийн асуудлыг гацсан, гацаагүй гэхчлэн олон янзаар цахим сүлжээнд яригдаж байна. Монгол Улсаас экспортолж буй нүүрсний урсгал өнөөдөр ямар байдалтай байна вэ?
Ирэх долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн энэ хууль бүрэн хэрэгжиж эхэлнэ. Ганц нүүрс бус бусад уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр худалдаалах тухай асуудал давхар яригдаж байна. Үүний бэлтгэл ажил ямар түвшинд явж байна. Мөн уул, уурхайн биржийн тухай хууль амьдралтай хэрхэн нийцэж байна вэ?
Цалин тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой энэ удаагийн нэмэгдэл нь цалингийн болон тэтгэврийн зөрүүг арилгасан суурь шинэчлэл юм. Мөн удахгүй 2023 онд цалинг дахин нэмнэ. Ингэхдээ жигд нэмнэ гэсэн зүйл яригдаад байна. Дараагийн цалингийн нэмэгдлийн хүрээнд 2023 онд төлөвлөж буй ямар зүйлс байна. Энэ удаагийн төсвийн тодотгол дээр орж ирсэн зүйл байна уу?
Төсвийн тодотголыг дагаж орж ирж байгаа 7 хууль, тэр дундаа хэмнэлтийг тухай хууль. Тус хуулийг агуулгынх нь хувь дэмжиж байна. 1 их наяд төгрөгийн хэмнэлтийг Монгол Улсын төсөвт үзүүлж байна. Энэ бол том тоо шүү. Хэмнэлтийн тухай хуулийн зарим нэг зүйл заалт дээр нь улс орны эдийн засаг нааштай болж байгаа энэ үед жаахан сулруулах зохицуулалтууд хийгдэх тухай яригдаж байна. Тухайлбал, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн зургаагийн тав дээр зөвхөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гээд заахаар аймгуудын эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаа болдоггүй. Энэ талаар Ж.Чинбүрэн гишүүн сайн ч ярьдаг. Орон нутагт ч ажиллах үеэр энэ асуудал яригддаг.
Түүний асуултад, Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга М.Санжаадорж хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Ц.Идэрбат: Сонгуулийн дүн бол туйлын чухал
2023.12.22
“ОЮУНЛАГ ХЭНТИЙ-ӨЛЗИЙТ” УУЛЗАЛТ БОЛЛОО
2023.12.10
Ц.Идэрбат: Хивгийг манай улс экспортлох уу?
2023.12.01
“СУМЫН СЭРГЭЛТ” ХӨГЖЛИЙН ФОРУМ БОЛЛОО
2023.11.20