2023.06.02
Зам, Тээвэр
1.070 тэрбум төгрөгөөр Хийдийн суурингийн замыг шинэчилнэ
Хэнтий аймгийн Хийдийн суурингийн эвдрэлтэй замыг сэргээн засахаар боллоо. Тодруулбал уг замыг улсын чанартай авто замд оруулахаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт багцаасаа 1.070 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэв.
Уг замын асуудлыг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байх үедээ тухайн үед Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсэг, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нарыг Хэнтий аймгийн авто зам, гүүрийн ажил, түүхэн аялал жуулчлалын болон стратегийн ач холбогдол бүхий авто замын трасс, зам арчлалт, засвартай холбогдуулан 2021 оны наймдугаар сарын 24-26-ны өдрүүдэд орон нутагт ажиллахад уламжилж байсан юм. Ийнхүү хоёр жилийн дараа ажил хэрэг болж, замыг шинэчлэхээр болж байна.
Зам засварын ажлыг “Харгуй АЗЗА” ТӨХК гүйцэтгэнэ. Мөн цаашдаа засвар, үйлчилгээг хариуцан ажиллах юм.
ШИНЭ МЭДЭЭ
Ц.Идэрбат: Сонгуулийн дүн бол туйлын чухал
2023.12.22
“ОЮУНЛАГ ХЭНТИЙ-ӨЛЗИЙТ” УУЛЗАЛТ БОЛЛОО
2023.12.10
Ц.Идэрбат: Хивгийг манай улс экспортлох уу?
2023.12.01
“СУМЫН СЭРГЭЛТ” ХӨГЖЛИЙН ФОРУМ БОЛЛОО
2023.11.20