МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хэнтий аймагт төрийн үйлчилгээг цаг алдахгүй авах боломж бүрдэв
2023.05.29
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хэнтий аймагт төрийн үйлчилгээг цаг алдахгүй авах боломж бүрдэв

Хэнтий аймаг төрийн үйлчилгээний “Хурдан” цэгтэй боллоо.

Ингэснээр иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолт, гадаад пасспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх зэрэг төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэв.

"Хурдан" цэг нь хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй байдлаар хүргэх, зөвлөгөө, мэдээллээр хангах, үйл ажиллагааг боловсронгуй болгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Тус төвийн үйл ажиллагааны нээлтэд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын хамт оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ