Л.Энх-Амгалан: БЗС-д 124 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө байна
2023.05.19
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Л.Энх-Амгалан: БЗС-д 124 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгө байна

Боловсролын зээлийн сангийн асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийж байна.

Тус зээлийн сангаас 1.2 сая хүүхэд зээл авч, суралцжээ. Энэ нь гурван хүн тутмын нэг нь уг сангаас зээл авч суралцсан гэсэн үг юм. Үүнээс 3000 хүүхэд гадаадын их дээд сургуульд сурсан аж. Энэ тоо нь 1997 оноос хойших нийт дүн мэдээлэл ажээ.

Дотоодын их дээд сургуульд 1.99 сая хүүхэд суралцахаар тус сангаас зээл авсан байна. Нийт нэг их наяд төгрөгийг оюутнуудын зээлийн тэтгэлэлт зарцуулжээ.

Энэ талаар харьяа салбарын сайд Л.Энх-Амгалан дэлгэрэнгүй мэдээлэв.

Тэрбээр "Нэгдүгээрт, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд таван төрлийн хууль нөлөөлдөг. Иргэний, Дээд боловсролын санхүүжилт нийгмийн баталгааны, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль мөн ЗГ-ын 347 болон 344 дүгээр тогтоолууд өнөөдөр хүчин төгөлдөр байгаа. Үүний шаардлагыг хангасан хүүхдүүдийг гэрээнээс чөлөөлсөн.

Албан ёсны тоогоор 2288 суралцагч 220.8 тэрбум төгрөгийг БЗС-гаас авсан байна. Үүнээс

  • 101.4 тэрбум төгрөгийг бакалаврын түвшний 428
  • 119.4 тэрбум төгрөгийг магистр болон докторантын 1860 байгаа" хэмээлээ.

Тэгвэл бакалаврын түвшний зээл авсан суралцагчид

  • Гэрээ хэрэгжиж /ажиллаж/ байгаа 325
  • Зээлээ төлсөн 10
  • Суралцаж байгаа 78
  • Чөлөө авсан 8 байна.

Харин магистр болон докторын түвшнээс,

  • Төлж байгаа 34
  • Одоо суралцаж байгаа 39
  • Гэрээгээ цуцалж зээлээ төлсөн 40
  • Гэрээний үүргээ биелүүлээгүй 230
  • Гэрээ хэрэгжиж байгаа 634
  • Гэрээ дуусгавар болсон 890 хүн байгаа ажээ.

Л.Энх-Амгалан үргэлжлүүлэн "Бид анх 230 хүүхдийн асуудлыг хөндсөн. Тэд гэрээний үүргээ биелүүлээгүй тул хууль хяналтын байгууллагад хандсан. 27 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийн асуудлыг хөндсөн юм. Зээл авахын тулд барьцаа хөрөнгө шаардлагатай. Нийт 123.7 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 1244 барьцаа хөрөнгө байна" хэмээлээ.

ШИНЭ МЭДЭЭ