“MC Children’s Books” хөдөлгөөний үйл ажиллагаатай танилцав
2023.05.16
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

“MC Children’s Books” хөдөлгөөний үйл ажиллагаатай танилцав

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Лондон хотноо болсон Дэлхийн боловсролын чуулга уулзалтад оролцох үеэрээ аймаг, сумын сургуулиудад зориулан англи номын хандив зохион байгуулж буй “MC Children’s Books” хөдөлгөөнийг санаачлагч Б.Эрдэнэчимэгтэй уулзав.

“MC Children’s Books” хөдөлгөөний хамт олон гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудтайгаа хамтран сүүлийн 2 жилийн хугацаанд Монгол Улсын 21 аймаг, 333 суманд хүүхдийн англи ном илгээх хандивын аян өрнүүлж байгаа бөгөөд энэ нь хөдөө, орон нутгийн хүүхдүүдэд англи хэлээр ном уншиж, хэлний мэдлэгээ сайжруулахад нь туслаж буй чухал санаачилга юм.

Түүнчлэн Б.Эрдэнэчимэг аймаг, орон нутгийн багш, номын санч, боловсролын мэргэжилтнүүдэд зориулсан туршлага судлах аялал, сургалтыг энэ оны 4 дүгээр сард Британи Улсад амжилттай зохион байгуулсныг ЭСЯ-ны зүгээс дэмжин хамтран ажилласан билээ.

Сайд Л.Энх-Амгалан номын хандивын аян болон орон нутгийн багш, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулах зэргээр монголын хүүхдүүдийн англи хэлний боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Б.Эрдэнэчимэг болон түүний хамт олон, гэр бүлд талархал илэрхийлэн баяр хүргэж, цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

ШИНЭ МЭДЭЭ