2023.05.15
Гадаад харилцаа
Дэлхийн боловсролын сайд нарын чуулганд илтгэл тавилаа
Дэлхийн боловсролын сайд нарын чуулганд Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн талаарх илтгэлийг хэлэлцүүлэлээ.
Монгол Улсад цэцэрлэг, сургуульд хамрагдалт 90-98 хувьтай байгаа нь дэлхийн хэмжээнд өндөр үзүүлэлт болж байна. Тиймээс хүртээмжээс илүү цаашид чанарын шинэчлэл хийхээр зорьж байгаа талаар илтгэлдээ дурдсан. Гэрт ойр сургууль хамгийн сайн сургууль байх зарчим баримталж байгаагаа онцоллоо.
Хот хөдөөгийн, төрийн хувийн сургуулийн ялгаа заагийг арилгахын тулд чанарын болон гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулсан. Түвшинг тогтоосноор байгууллагын менежментийг сайжруулах, багшийн мэдлэг, ур чадварыг ажлын байран дээр нь ахиулах, гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх, суралцаж буй байршил, оройн зайнаас үл хамааран цахим платформын тусламжтайгаар хүүхэд бүрд тэгш боломж олгохоор эхний алхамуудыг хийж байгааг онцоллоо.