Чевнингийн тэтгэлэгт хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлт гаргалаа
2023.05.11
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Чевнингийн тэтгэлэгт хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлт гаргалаа

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын гишүүн, Гадаад харилцаа, хамтын нѳхѳрлѳл, дэлхийн боловсрол, хѳгжлийн асуудал хариуцсан тѳрийн сайд Эндрю Митчелл, Боловсролын сайд Гиллиан Кееган нартай уулзлаа.

Уулзалтын эхэнд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаад баяр хүргээд, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрт манай оюутнууд 1993 оноос хойш хамрагдаж байгаа. Жилд 10 хүртэлх оюутанд тэтгэлэг олгодог. Өнөөдрийн байдлаар 200 орчим оюутан энэ хөтөлбөрт хамрагдаад байна.

Уулзалтын үеэр Чевнингийн тэтгэлэгт хамрагддаг оюутнуудын тоог нэмэгдүүлэх санал тавилаа. Мөн оюутан сургах чиглэлд хамтарсан байдлаар санхүүжилтийг шийдвэрлэх боломжтойг хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ