2023.05.04
Ц.Идэрбат: Цаашид худал хуурмаг зүйл гаргахгүйн төлөө Монголын төр зөв зүйтэй хуулийг баталж байгааг дэмжиж байна
УИХ-ын чуулганы /2023,05,04/-ны өдрийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
Одоогоос хоёр жилийн өмнө 2021 оны 12-дугаар сарын 06-ны өдөр МАН-ын гучдугаар их хурал хуралдаж, авлигалтай тэмцэх ажлыг эхлүүлнэ гэсэн том мессежийг өгч байсан. Магадгүй тэр үед олон хүн эргэлзэж байсан байх. Өнөөдөр авлигалтай тэмцэх үйл явц, эрх зүйн хүрээнд маш том эргэлтүүд ирж байна гэж харж байна. 30 жил үүнийг ярьсан боловч 30 жил ярьснаас өөр юм хийгээгүй байсан зүйл ажил хэрэг болж байна.
Өнгөрсөн оны 12-дугаар сард баталсан Эрүүгийн хуулийн өөрчлөлт нь өөрөө авлигалтай тэмцэх маш том эрх зүй болсон. ЖДҮ-ийн гэмт хэрэгт оролцсон гишүүн хэдэн жилийн ял авлаа. Харин эрүүгийн хуулийн шинэ өөрчлөлтөөр хэрвээ тийм хэрэг хийвэл 12-20 жил гэдэг том зүйл яригдаж байна. Ард түмний дунд ургийн мод, ууж идэж ханадаггүй, сан нээгдэх болгонд ард түмний үс босож байсан шүү дээ. Бүх сангаас улс төрд нөлөө бүхий этгээдүүд, түүний ар гэр, ах дүү, амраг садан, хүүхэд бүгдээрээ шавж олон боломжуудыг үгүй хийсэн юм билээ.
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгалыг” таван жил хийхэд 3 сая 300 мянган хүний хүнсийг хангахад 1.8 их наяд төгрөг хэрэгтэй юм байна лээ шүү дээ. Гэтэл Хөгжлийн банкны салаагаар урсгасан мөнгө 1.8 их наяд байх жишээтэй. Энэ их боломжийг ашиг сонирхлоо зохицуулж чадаагүйгээс авсан.
Тойрогтоо ард иргэдтэйгээ уулзахад ЖДҮ, Хөгжлийн банк, Нүүрсний хэргээс болж Монгол улсад ирээдүй байна уу гэдэг дээр маш их эргэлзээтэй яаана даа гэсэн байдалтай байсан. Харин эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр юм наашаа эргэх гээд байна уу даа гэсэн бодолтой байсан. Эл хуулийг ард түмэндээ танилцуулж, хэлэлцэж байгааг танилцуулсан. Ард иргэдийн зүгээс яаралтай баталж өгөөрэй, дэмжээрэй гэсэн саналыг хэлсэн.
Төрд ажиллаж буй хүн болгонд мэдээлэлд ойрхон байх, энэ боломжийг ашиглавал өөрт ашигтай байх явдал өдөр тутам тулгардаг. Үүнийг өөртөө ашиглах уу, ард түмэндээ тэр боломжийг ашиглуулах уу гэдэг сонголт төрийн бүх алба хаагчийн өмнө байдаг. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль үүнд уялдаж байна гэж харж буй.
ШИНЭ МЭДЭЭ
Ц.Идэрбат: Сонгуулийн дүн бол туйлын чухал
2023.12.22
“ОЮУНЛАГ ХЭНТИЙ-ӨЛЗИЙТ” УУЛЗАЛТ БОЛЛОО
2023.12.10
Ц.Идэрбат: Хивгийг манай улс экспортлох уу?
2023.12.01
“СУМЫН СЭРГЭЛТ” ХӨГЖЛИЙН ФОРУМ БОЛЛОО
2023.11.20