2023-2024 оны хичээлийн жилд 3 ээлжээр хичээллэх сургуулиудын асуудлыг шийдвэрлэнэ
2023.05.02
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

2023-2024 оны хичээлийн жилд 3 ээлжээр хичээллэх сургуулиудын асуудлыг шийдвэрлэнэ

Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нягт хамтран ажилладаг.

Энэ хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлсэн.

Тэгвэл ирэх хичээлийн жилд 3 ээлжинд шилжих эрсдэлтэй сургуулиудын асуудлыг хамтран шийдвэрлэх санал гаргаж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэллээ.

Тэрбээр НИТХ-д:
1. Боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэл, өөрчлөлт
2. Сургалтын байгууллагын менежмент, цахим шилжилт
3. Нийслэл дэх сургуулийн өмнөх боловсролын хүртээмж
4. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хүртээмж, нэмэгдүүлэх арга зам
5. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллах санал
6. Боловсролын багц хуулийн шинэчлэл гэсэн багц мэдээллийг хийжээ.

ШИНЭ МЭДЭЭ