Бага ангид тоглонгоо суралцдаг тогтолцоог нэвтрүүлнэ
2023.03.07
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Бага ангид тоглонгоо суралцдаг тогтолцоог нэвтрүүлнэ

Манай англи хэл, математик, мэдээллийн технологийн хичээл маш их хоцрогдсон учраас хүүхдүүддээ энгийн ойлгомжтой, бага ангид тоглонгоо суралцдаг тогтолцоог нэвтрүүлнэ.

Бид СӨБ-ийнхөө хүртээмжийг шийдсэн одоо хүүхдүүддээ илүү ур чадвар суулгах тал дээр хөтөлбөрөө шинэчлэх ажил хийнэ. ЕБС-ийн түвшинд 3 дугаар ангиас эхэлж Англи хэл заана. 1 дүгээр ангид Мэдээллийн технологийн хялбаршуулсан код бичих суурьтай хөтөлбөрөөр заана. Англи хэл, математик, мэдээллийн технологийн хичээлийн хөтөлбөр маш их хоцрогдсон.

Тийм учраас бид боловсролоороо дэлхийд 1 дүгээрт бичигддэг Финлянд Улсын 160 оронд амжилттай хэрэгжсэн хөтөлбөрийг туршилтаар нэвтрүүлж эхэлсэн. 5-9 дүгээр ангийн математикийн шинэ түвшинд суурилсан сургалтуудыг хэд хэдэн сургууль дээр туршилтаар явуулж байна. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр багш хүүхэд бүрт хүрч ажиллахаас гадна багш өөрөө суралцаж, өөрийгөө хөгжүүлэх боломжтой.

Хөтөлбөрийн туршилт үр дүнтэй, амжилттай дүгнэгдвэл цаашид Төрийн өмчийн бүх сургуулиуд дээрээ Үндэсний хэмжээнд Англи хэлний Person хөтөлбөрийг ирэх 9 дүгээр сарын 1-ээс 5-6 дугаар ангидаа хэрэгжүүлнэ. Жил бүхэн 2 анги дээш, 2 анги доош гэсэн төлөвлөлтөөр явахад 2025 он гэхэд 3-12 дугаар ангийн бүх хүүхдүүддээ Олон Улсын өндөр үнэтэй хөтөлбөрийн сургалтыг өгөх боломж үүснэ.

Цаашид хоцрогдол арилгах платформ, физик, математик, химийн хичээлийг яавал энгийн ойлгомжтой болгох вэ гэдэг арга зүйг Үндэсний хэмжээнд нэвтрүүлэхээр зорьж байна.

Жишээ нь байгалийн ухааны хичээлүүд дээр хүүхдүүд багаасаа сонирхолтой, тоглонгоо суралцдаг тогтолцоонд шилжүүлнэ.

ШИНЭ МЭДЭЭ