Цар тахлын үеийн 2 жилийн хугацаанд боловсролын салбарт хэрэгжүүлсэн үйл ажиллагааг НҮБ-аас үнэллээ
2023.03.02
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Цар тахлын үеийн 2 жилийн хугацаанд боловсролын салбарт хэрэгжүүлсэн үйл ажиллагааг НҮБ-аас үнэллээ

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас Монгол Улсын цар тахлын үеийн 2 жилийн хугацаанд боловсролын салбартаа авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааг үнэлж, боловсролын цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлсэн шилдэг 9 улсын нэгээр нэрлэсэн нь түүхэн үйл явдал байлаа.

  • Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах Улсын Их Хурал, Засгийн газрын бодлого, шийдвэр биеллээ оллоо.
  • Мэдлэ.мн платформыг үүсгэж 3000 гаруй хичээлийн сантай болсон бол анхны 10,000 хүүхэдтэй Виртуал сургууль үйл ажиллагаагаа эхлүүллээ.
  • Суралцагч, багш, байгууллагаа үнэллээ. Гүйцэтгэл сайтай багш, байгууллага, орон нутгийн боловсролын байгууллагууд урамшуулал авч эхэллээ.
  • Хичээл практикийн, тасралтгүй хөгжлийн, цахим хэрэглээний, эмчилгээ оношилгооны зардалтай боллоо. Байгууллагын төсөв санхүүгийн бие даасан байдал нэмэгдсэн.
  • Төрийн өмчийн 6 их сургуулийн хамтын ажиллагааг эхлүүлж, 1086 хөтөлбөрийг хасаж, чанаргүй их дээд сургуулиудыг цөөлөв.
  • Мэргэжлийн боловсролын салбарыг эргэн нэгтгэж, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр дэмжүүлэв.
  • Зээлийн сангийн журмыг шинэчилж, Еөрнхийлөгч, Ерөнхий сайдын тэтгэлгүүд хэрэгжиж байна.
  • Модон жорлонг халах суурь тавигдаж, 175 объектыг ашиглалтад хүлээн авлаа.
  • 3 сургууль тутмын нэг нь сэтгэл зүйчтэй болж, Үдийн цайг Үдийн хоол болгов. PISA олон улсын үнэлгээнд хамрагдаж, ЭЕШ-ыг 2 удаа зохион байгуулдаг боллоо. Сурлагын хоцрогдол судлагдахуун тус бүр дээр 7-30 хүртэл хувиар нөхөгдсөнийг БҮТ-ийн гүйцэтгэлийн үнэлгээ харуулав.

ШИНЭ МЭДЭЭ