2023.03.02
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Үр дүнгүй хөрөнгө оруулалтыг "school maping" засаж залруулна

УИХ-ын гишүүд төсөв хэлэлцэхдээ тухайн аймаг, нийслэлийн хүн амын хэрэгцээ шаардлагад үндэслэж тэр бүр чаддаггүй. Үүнээс үүдсэн үр дүнгүй хөрөнгө оруулалтыг school maping засаж залруулна. 

Улсын хэмжээнд 500 доош хүүхэдтэй сургууль 432 байна. Хөдөө орон нутагт байгаа 12 жилийн тогтолцоотой 200 орчим сургууль 100 хүрэхгүй хүүхэдтэй.

Цаашдаа ийм сургуулиудын хэв шинжийг өөрчилнө. Бага, дунд, ахлах сургууль хэлбэрээр төрүүлж, 3 ээлжээр хичээллэж байгаа 34 сургууль дээр анхаарал хандуулна.
Үүний 14 сургууль түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр 34 сургуулийг 2 ээлжинд шилжүүлэх шийдэл байна. Цаашид боловсролын хөрөнгө оруулалтыг газарзүйн мэдээллийн системд тулгуурлаж тухайн аймаг нийслэлийн хэрэгцээ шаардлагад үндэслэн гаргаж байх болно.

ШИНЭ МЭДЭЭ