Математик физикийн хичээлийг энгийн аргаар суралцах боломжтой
2023.01.27
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Математик физикийн хичээлийг энгийн аргаар суралцах боломжтой

Таван аймгийн ахлах ангийн 87 сурагч багш нарын хамт амралтынхаа хугацаанд Улаанбаатар хотод ирж математик, физикийн сургалтад хамрагдлаа. Энэ сургалтыг МУИС-ийн багш Улам-Оргих удирдан явуулж дээрх хичээлүүдийг шинэ эгэл арга зүйгээр заасан байна.

Энгийн аргаар хичээл зааснаар “байгалийн ухааны хичээл хэцүү” гэсэн сурагчдын айдсыг даван туулж чаджээ. Шинэ арга зүйд суралцсан сурагчид буцаж аймаг, сумандаа очоод энэ аргаараа бусад сурагчдад хичээлээ заах юм.

Өөрөөр хэлбэл “СУРАГЧ БАГШ” гэсэн ойлголт эндээс шинээр гарч ирж байна. “Энэ бол боловсролын салбарын инновац юм байна” гэж бодогдсон.

Мөн шинэ эгэл арга зүйгээр байгалийн ухааны хичээлийг судалсан сурагчдад medle.mn платформ дээр сурагчдад талбар үүсгэж өгч байгаа. Эдгээр сурагчид Монгол Улсын хэмжээнд суралцаж байгаа үе тэнгийнхээ хүүхдүүдэд энэ арга барилаа зааж сургах боломж нээгдэж байгаад баяртай байна. Дүү нартаа амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ