2023.01.19
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Ц.Идэрбат: Газрын тосны үйлдвэр хэзээ ашиглалтад орох вэ
УИХ-ын /2023.01.19/-ны өдрийн ээлжит чуулганаар “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
Газрын тосны бүтээгдэхүүн, туслах материаллын импортын хүрэлцээ, хангамж ард иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үеэс шатахуунаа үйлдвэрлэдэг болох том зорилго тавьж ажиллаж байгаа. Газрын тосны үйлдвэр хэзээ ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа вэ?
Өчигдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр буюу 25-р суваг телевиз шиг санаж байна. ОХУ-д нефтийн бараа бүтээгдэхүүний үнэ хамгийн доод түвшиндээ хүрсэн. Нэг баррель нефт 40 доллараар зарагдаж байна. Харин Монгол улс үнэтэй авч байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэний ортой юу?
Тогтоолд орж ирсэн 3 дахь заалт хэлэлцэх танилцуулгаас эхлээд маргаан дагуулсан. Нөгөө л нэг хуурамч шатахууны асуудал дахин гарч ирж байна. Энэ нь Монголчуудын эрүүл мэнд, эд хөрөнгө, автомашины насжилтид нөлөөлөх зэргээр аюултай зүйлийг оруулж ирлээ гэж нэр бүхий гишүүд хэлсэн. 3 дахь заалт буюу газрын тосны бараа бүтээгдэхүүн гэдэгт хуурамч шатахуун үйлдвэрлэх шаардлагатай бүтээгдэхүүнүүд орж ирэх бололцоог нь нээж өгч байгаа юм уу? Үүнд иргэд анхааралж хандуулж, ойлголтын зөрүүтэй зүйл байна. Энэ дээр тодорхой хариулт өгнө үү?
Түүний асуултад УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Ц.Идэрбат: Сонгуулийн дүн бол туйлын чухал
2023.12.22
“ОЮУНЛАГ ХЭНТИЙ-ӨЛЗИЙТ” УУЛЗАЛТ БОЛЛОО
2023.12.10
Ц.Идэрбат: Хивгийг манай улс экспортлох уу?
2023.12.01
“СУМЫН СЭРГЭЛТ” ХӨГЖЛИЙН ФОРУМ БОЛЛОО
2023.11.20