2023.01.05
Улстөр
Ц.Идэрбат: Нүүрсний хулгайн асуудлыг хэрхэн шийдэх гэж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.05\ нэгдсэн хуралдаанаар Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголын тайланг сонслоо.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
Энэ хулгайн асуудал дээр иргэд саналаа хэлсэн. Хэлэлцүүлэг болсон. Ер нь Монголчууд нүүрснээс хэдэн төгрөг алдсан бэ гэсэн нарийн тоотой байх ёстой. Хууль хяналтын байгууллагуудын шалгалт дуусахад хэнд ямар хариуцлага тооцсон тодорхой кэйс байх хэрэгтэй. Өнөөдөр, хөрөнгө оруулалт татах, тэтгэвэр нэмэх, татвар, шимтгэлээ хасах гэхээр мөнгө байхгүй гэсэн шалтаг хэлдэг. Иргэдийн бухимдах нь аргагүй шүү дээ. Өнөөдрийн хулгайн асуудлыг хэн шийдэх вэ, Энэ хулгай гарсан тогтолцоог яаж засах гэж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль гарсан хэзээнээс хэрэгжих гэж байна. Хүндрэл, эрсдэлээ хэрхэн харж байна. Төмөр замын гэрээ, үнэ ханшийн мэдээллийг тодорхой өгөх хэрэгтэй, шалгалт хэр явж байна.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Ц.Идэрбат: Сонгуулийн дүн бол туйлын чухал
2023.12.22
“ОЮУНЛАГ ХЭНТИЙ-ӨЛЗИЙТ” УУЛЗАЛТ БОЛЛОО
2023.12.10
Ц.Идэрбат: Хивгийг манай улс экспортлох уу?
2023.12.01
“СУМЫН СЭРГЭЛТ” ХӨГЖЛИЙН ФОРУМ БОЛЛОО
2023.11.20