Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийг 2023-2026 онд хөгжүүлэх чиглэлийг “Шинэ сэргэлийн бодлого”-той уялдуулна
2023.01.05
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийг 2023-2026 онд хөгжүүлэх чиглэлийг “Шинэ сэргэлийн бодлого”-той уялдуулна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн 2023 оны ээлжит хурлыг хуралдууллаа. 

Хурлаар “Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийг 2023-2026 онд хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт, Үндэсний зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, 2023 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэв. Мөн шинжлэх ухаан, технологийн сангийн 2022 оны тайлан, үр дүнг сонссон юм.

Үндэсний зөвлөлийн хурлаас дараах зөвлөмжүүдийг гаргав.

“Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийг 2023-2026 онд хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт”-ыг Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны хөгжлийн баримт бичгийн зорилт, арга хэмжээтэй уялдуулан оновчтой тогтоож, 2023 оны 01 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, батлуулахыг;

Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд дахин нягталж, бодлогын томоохон арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэсэн байхаар сайжруулж, шаардагдах төсөв, санхүүжилтийг тусган батлуулахыг тус тус дэмжлээ.

ШИНЭ МЭДЭЭ