2022.10.27
Ц.Идэрбат: Зээлийн үйлчилгээний нэг хувийн хураамжийн асуудалд Монгол банк ямар байр суурьтай байна вэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.10.27\ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
Зээлийн үйлчилгээний хураамж гээд нэг хувийг авдаг. Энэ нь ард иргэдийн дунд асуудал болдог. Хуулийн байгууллага болон шат шатан дээр зөрүүтэй шийдвэр гараад явж байгаа. Энэ хураамжийн асуудал цаашдаа байх ёстой юу, үгүй юу? Энэ талаар Монгол банк ямар байр суурьтай байдаг юм. Тэтгэвэрийн зээлээс хүртэл 1%-ийг авдаг. Ямар шалтгаанаар авч байгаа вэ гэхээр зээл гаргасан зардал гэсэн ангилалд ороод байдаг юм билээ.
Хоёрдугаарт Монгол банк дээр зээлийн мэдээллийн сан байгаа. Энэ сангийн ач холбогдол, үүрэг яг юу вэ? Иргэдээс маш олон гомдлууд ирдэг. Үүрэн холбооны сүлжээ утасныхаа төлбөрийг төлөөгүй байхад хар жагсаалтад оруулдаг. Үүнээс шалтгаалж дараагийн бизнесийн үйл ажиллагаа явуулахад саад болоод байна гэж байна.
Түүний асуултад Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Ц.Идэрбат: Сонгуулийн дүн бол туйлын чухал
2023.12.22
“ОЮУНЛАГ ХЭНТИЙ-ӨЛЗИЙТ” УУЛЗАЛТ БОЛЛОО
2023.12.10
Ц.Идэрбат: Хивгийг манай улс экспортлох уу?
2023.12.01
“СУМЫН СЭРГЭЛТ” ХӨГЖЛИЙН ФОРУМ БОЛЛОО
2023.11.20