МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Жавхлан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг танилцууллаа
2019.06.28
Хууль, эрх зүй

УИХ-ын гишүүн Б.Жавхлан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг танилцууллаа

УИХ-ын гишүүн Б.Жавхлан Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, Засаг даргын тамгын газрын ажилтан албан хаагчдад танилцуулж, тэдний санал сэтгэгдлийг сонсох хэлэлцүүлгийг Дархан-Уул аймгийн Нутгийн удирдлагын ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт оролцогчид Улсын Их Хурлын гишүүдийн сахилга, хариуцлагын асуудал, Засгийн газрын гишүүнээр ажиллах давхар дээлийн хязгаарлалт, чуулганы хугацаа, Засгийн газрын бүрэлдэхүүн, Ерөнхий сайдыг огцруулах, томилох босго, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгох талаар үндсэн хуульд оруулж буй өөрчлөлтийн төслийг анхааран сонсч, дэмжиж буйгаа илэрхийлж байв.

Харин Шүүгчийн хариуцлагын зөвлөлийг бүрдүүлэх, УИХ-ын бүтцэд Хянан шалгах түр хороог бий болгох, бүх шатны Засаг даргыг томилох, огцруулах журам гэх мэт өөрчлөлтийн төслүүдээ эргэн харж, нухацтай ярилцаж ард нийтийн санаа бодлыг түлхүү тусгах ёстой гэдгийг сануулж байсан юм. “Баг, хорооны Засаг даргыг томилох нь хэт нэг талыг барьсан, зөвхөн дээд албан тушаалтны үзэмжид тааруулж ажиллах өрөөсгөл талтай. Тиймээс иргэдийн саналаар сонгох хэрэгтэй” гэх мэт олон саналыг хэлж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ