
2025.02.25
“Өмнөговь GenZ марафон” шилдгүүдээ шалгарууллаа
“Өмнөговь GenZ марафон” Боловсролын аяны хүрээнд нийгмийн төслийн уралдаан зохион байгуулагдлаа. Төсөл бичилт, тайлан хамгаалалт, илтгэж буй байдал, шинэлэг санаа, цааш үргэлжлэх магадлал, сошиал орчинд авсан хандалт гээд тал бүрийг нийлүүлж дүгнэв.
Манай залуус ямар мундаг байв. Бидний ирээдүй өнгөлөг байна .
Нийгмийн төслийн уралдаанд
- Даланзадгад УхаанаAI баг
- Даланзадгад DZ-Z баг
- Цогтцэций D chasers баг түрүүлэв.
- Esport тэмцээнд
- Даланзадгад 40к
- Даланзадгад GobiZ
- Цогтцэций Өмнөговь Лидер сурагч академи түрүүллээ.
Эхлүүлээд, бүх асуудлаа шийдэж, уртын урт замаа туулаад, дуусгаж чадсан залуусдаа баяр хүргэе ээ.
Мөн боловсролыг дэмжин оролцсон
- - Энержи Ресурс - Хөгжлийн Төлөө
- - Tavantolgoi JSC - ТаванТолгой ХК
- - Барууннаран ХХК
- - Erdenes Tavantolgoi JSC / Эрдэнэс Тавантолгой ХК ийн хамт олонд нийт оролцогчдынхоо нэрийн өмнөөс талархал илэрхийлье.