
2025.02.25
ХОВД АЙМГИЙН ЗАХЧИН ТҮМНИЙ НУТГААС УДАМ ДАМЖСАН АВАРГА МАЛЧИН ТӨРЛӨӨ
Удам дамжсан аварга малчин Норовын Алтанхуяг Ховд аймгийн Зэрэг сумаас төрсөн 25 дахь “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” боллоо.
Н.Алтанхуяг нь төрж, өссөн Зэрэг сумандаа 1992 оноос хойш 30 гаруй жил малаа маллаж, 4 төрөлд нь өсгөн үржүүлж, энэ жил 2 мянга гаруй тоо толгой мал тоолуулжээ. Эрдэнэт мал сүргээ өсгөхөөс гадна залуу малчдаа дэмжиж тэднийг малжуулж, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж явна.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан