НИТХ-ын ээлжит II хуралдаан 16 асуудал хэлэлцэж, өндөрлөлөө
2025.01.27

НИТХ-ын ээлжит II хуралдаан 16 асуудал хэлэлцэж, өндөрлөлөө

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотын стандартыг батлах тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох тухай зэрэг 16 асуудлуудыг хэлэлцэж баталлаа.

Мөн энэ үеэр Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг олон нийтэд таниулах, мэдээллээр хангах, санал дүгнэлт боловсруулах лобби бүлэг байгуулсан талаар болон цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

НИТХ-ын ээлжит II хуралдаанаар дараах 16 асуудлыг хэлэлцэн баталлаа.

  • Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалт батлах тухай
  • Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
  • “Дун-Өргөө” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай
  • Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журам, заавар батлах тухай
  • Хотын стандарт батлах тухай
  • Зорчигч тээврийн үйлчилгээний бүлэгт хамаарах хотын стандартад нэмэлт өөрчлөлт оруулах тухай
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээ тогтоох тухай
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ тогтоох тухай
  • “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай
  • “Агро-сити”, “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүсийн Захирагчийг томилох асуудлын танилцуулга
  • Жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр нийслэлийн хэмжээнд 2024 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан
  • Ой тэмдэглэн өнгөрүүлэх зөвшөөрөл олгох тухай (Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул)
  • Удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай
  • Сүм, хийдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгах тухай
  • Гудамж нэршүүлэх тухай