ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 768 СТАНДАРТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2025.02.20

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 768 СТАНДАРТ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газартай хамтран “Эрүүл мэндийн салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Манай улсад 6700 стандарт хэрэгжиж байгаагаас 768 нь эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ хурдацтай хөгжиж буй энэ цаг үед тусламж үйлчилгээнд мөрдөж ажиллах эмчилгээ, оношилгооны арга аргачлалыг стандарт хэлбэрээр бус эмнэлзүйн заавар хэлбэрээр батлах шаардлага үүсээд байна. Цаашид эрүүл мэндийн салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартуудыг хоорондын давхцалыг арилгах, шинэчлэх, мэдээллийг ил тод нээлттэй болгох, стандартыг батлуулах процесст төрийн оролцоог багасгах, стандартын хэрэгжилтийн хяналтыг сайжруулах талаар саналыг стандартын эрхзүйн орчныг шинэчлэх ажлын хэсэгт дэвшүүллээ.

Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, Улсын Их Хурлын гишүүн, болон эрүүл мэндийн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл оролцлоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан