2025.02.18

УИХ-ын хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд эхэлнэ

УИХ-ын хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд эхэлнэ. Хамгийн эхэнд хэлэлцэх асуудал нь өнгөрсөн долоо хоногт гарын үсэг зурсан Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох төслийг хэрэгжүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах эсэх тухай юм. УИХ богино хугацаанд хэлэлцээрийг соёрхон баталбал бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөсөн.