Хүндэтгэлийн хүлээн авалтад Япон улсын их хурлын 16 гишүүд хүрэлцэн ирж оролцлоо
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара УИХ дахь Монгол Японы Парламентийн Бүлгийн гишүүн. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд Япон Улсын ахмадын асаргаа, халамж, даатгалын тогтолцоог судлахаар томилолтоор явсан билээ.
УИХ дахь Монгол, Японы Парламентийн бүлэг болон Япон улсын Парламентын төлөөлөгчдийн танхим дахь Найрамдлын бүлгийн гишүүдэд зориулж Япон дахь Монгол Улсын Элчин сайд Б.Баярсайханы зохион байгуулж буй хүндэтгэлийн хүлээн авалтанд оролцсон.
Уулзалтанд Япон улсын их хурлын 16 гишүүд хүрэлцэн ирсэн бөгөөд шинэчлэн байгуулагдсан тул харилцан танилцах үйл ажиллагаа болсон юм.Учир нь Монгол талын бүлгийн дарга ч тэр Япон талын бүлгийн дарга ч тэр шинэчлэгдэн томилогдсон учраас ийнхүү танилцах арга хэмжээг Япон Дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам зохион байгуулсан билээ.
Холбоотой мэдээ
2025.02.20
2025.02.17
2025.02.14