
2025.02.13
Япон улс 0-18 насны хүүхэд бүрт сар бүр тэтгэлэг олгодог
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд Япон улсад ажиллаж байна. Гишүүд Япон Улсын Ахмадын асаргаа, халамж, даатгалын тогтолцоо, Асархуйн туршлага, ХБИ-ийн хүртээмж, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлт зэрэг сэдвүүдийн хүрээнд санал солилцон туршлага судлан, эрх зүйн болон тогтолцооны гарц шийдлийг судлах юм.
JICA Олон улсын хамтын ажиллагааны нийгмийн хамгааллын салбар хариуцсан зөвлөх мэргэжилтэн Накамүра Шинтаро-с Ахмадын амьдралыг дэмжих Япон болон өндар насжилт бүхий улсуудын туршлагын талаар мэдээлэл авлаа.
Япон улс нийгмийн хамгааллын замналын хувьд хүний амьдралын гурван үе шатанд
- • Төрөхөөс балчир насны үе
- • Өсвөр наснаас- идэр нас
- • Ахмад насанд нийгмийн хамгааллыг үзүүлдэг байна.
Төрөхөөс балчир насны Нийгмийн Хамгааллын тухайд, Япон улс манай улс шиг 0-18 насны хүүхэд бүрт сар бүр тэтгэлэг олгодог юм байна. Гэхдээ насны хувьд илүү асаргаа шаардлагатай насаар нь ангилж 2 өөр дүнгээр олгодог нь 0-3н насны бүх хүүдэд сар бүр 15.000¥ (Монголоор 330.000 орчим ₮) энэ нь сардаа хүүхдийн сүү ойр зуур хүнс хэрэглээ авах дүн юм. Харин 3-18н нас хүртэл сар бүр 10.000¥ олгодог байна. Мөн Япон улсад “Цалинтай ээж “хөтөлбөр эсвэл хүүхдээ харах аюулгүй бойжуулах ямар нэгэн тусгай дэмжлэгт хөтөлбөр огт байдаггүй. Харин төрөхөөс өмнө 6/7 хоног төрсний дараа 8/7 хоног чөлөө авч болдог ба тэр хугацаанд НДШ төлөхгүй байж болдог гэнэ!
Хэдийгээр ээжийг дэмжих тэтгэмжийн бодлого байхгүй ч жирэмсний хяналт болон төрөх үйлчилгээ зэрэг эх хүүхдийн эрүүл мэндийн асуудал нь гэнэтийн өвчлөл гэмтэл бэртэл биш учраас 0-3н насны эх хүүхдийн ЭМ-н үйлчилгээг улсаас бүрэн хариуцдаг байна!