Ж.Золжаргал: Утаа, Угаар, Гэр хороолол
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол /2025.02.04/-ний өдөр болсон. Уг сонсгол дээр УИХ-ын гишүүн Ж.Золжаргал дараах байр суурийг илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
Нэгд, угаарын хордолт түлш сольсоны дараа огцом өссөнийг хүлээн зөвшөөрч, шахмал түлшний түүхий эдээ сольж бага үнслэгтэй сайн нүүрс ашигла. Хоёрт, хагас кокс хөх нүүрсний үйлдвэр барихад зарах их наядуудаараа дулааны цахилгаан станц барь. Гуравт, нийтийн орон сууцтай адил хувийн дулаан байшинд дэд бүтцийн холболт шаардахгүйгээр ипотекийн зээл олго. Дөрөвт, нүүрсгүй бүсийг хэсэгчлэн тогтоож, хүмүүст бэлдэх хугацаа өгч хөнгөлөлттэй зээл санал болго. Огт халаалт хэрэггүй пассив байшин барих уу, эсвэл эрчим хүчний хэмнэлттэй дулаан байшин бариад, хуучнаа дулаалаад цахилгаан, хий, нар, модоор халаах уу гэдгээ иргэд өөрсдөө сонгон шийдэг. Төр бол технологи сонгож, тендер зарлах хэрэггүй. Бодлого зохицуулалт, санхүүгийн дэмжлэг л олго. Тавд, гэр хороолол бол “түр суурьшлын бүс, удахгүй эдийн засаг сайжрахаар бөөнөөр нь нийтийн орон сууцанд оруулна” гэсэн хандлагаас болж хүн амын тал нь нүхэн жорлонтой, нүүрсэн түлштэй 21-р зууныг дуусгах нь байна. Иймд Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн гэр хороололлыг байнгын суурьшил мөн гэдгийг хүлээн зөвшөөрч, нийтийн дэд бүтэц хөгжүүлэх боломжгүй байршилд ч тохитой амьдрах нөхцөл бүрдүүлэх итгэл үнэмшилтэй УИХ-ын гишүүдтэй хамтран эрх зүйн орчин, хөнгөлөлт, төсвийн дэмжлэг үзүүлэх лобби бүлэг байгуулж ажиллана.
![](http://enkhamgalan.mn/media/user/noimage.jpg)
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан