С.Эрдэнэболд: Агаарын бохирдлын асуудалд түр хороог зайлшгүй байгуулах ёстой
2025.02.05

С.Эрдэнэболд: Агаарын бохирдлын асуудалд түр хороог зайлшгүй байгуулах ёстой

Утааны сонсголын хүрээнд Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболдоос тодрууллаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

"Айхтар сүрхий сонсгол хийгээд, дулаарангуут утаагаа мартаад байж болохгүй. Түр хороог зайлшгүй байгуулах ёстой. Давуу тал нь жилийн 4 улиралдаа энэ асуудалдаа анхаарч ажиллана гэсэн үг.

Түр хороо байгуулагдаад явах юм бол далд байгаа, магадгүй 200 300 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлэх боломжтой.

160 хүн нас барсан гэдэг тоо бол эрүүл мэндийн яамны тоо, 760 гаруй хүн нас барсан гэдэг тоо бол сонсголд оролцогч төлөөллийн хэлсэн тоо. 1,7 их наядын өртөг бол мөсөн уулын зөвхөн орой нь байна.

Амьд хүн амиа алдахаас гадна, ураг зулбалт ямар өндөр байгааг тооцох юм бол дахиад том зардал гарна. Утаанаас болж эрүүл мэндээрээ хохирсон иргэдийг тооцоолбол дахиад том тоо гарна" гэв.