2025.02.06
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Хэнтий аймгийн ЖДҮ эрхлэгчидтэй уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэнгийн ахалж буй Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын шийдлийг боловсруулах ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллалаа.
ӨРХИЙН, БИЧИЛ, ЖДҮ-ИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХУУЛЬ ТОГТООМЖ ШИНЭЧЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА СЭДЭВТ ЦУВРАЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХЭНТИЙ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
УИХ-ын М.Бадамсүрэн хэлэхдээ “Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2025 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан ЖДҮ-ийн ажлын хэсгийг ахалж Зүүн бүс нутагтаа ажиллаж байна. Хүрэлцэн ирж хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл, нутгийн удирдлагууддаа баярлалаа” хэмээв.
Түүнчлэн Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн нэгдсэн ажлын алба, УИХ-ын гишүүд 3 хэсэгт хуваагдан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн бүх сум, багуудад 2025.02.02-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгийн баг дараах газруудад ажиллах юм.
- 02 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймагт Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн хамтаар иргэдтэй уулзах уулзалтад оролцоно.
- 02 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн иргэдтэйгээ уулзана.
- 02 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын хошой баатар Маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсэн өдрөөр Дорнод аймагт ажиллана.