2025.01.24

Ц.Мөнхбат: Хүннү хот байршлын хувьд яг хаана, ямар санхүүжилтээр босох вэ

УИХ-ын чуулганы /2025.01.24/-ны өдрийн хуралдаанаар Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат:

Хотынхоо нэрийг өөрчилж байгаа юм байна. Хүннү гэдэг нэрээр. Энэ нь ёс заншил, үндэс угсаа, түүх, соёл гээд олон талынач холбогдолтой байж болох юм. Хүннү хот байршлын хувьд яг хаана баригдах юм бэ? Улаанбаатар хотын дагуул хот болно гэж байна. Улаанбаатар хотодөөр дагуул хотууд бий болгох уу. Майдар дагуул хот барина гээд л нэг төсөл явж байсан. Багануур, Налайхыг ч дагуул хот болгохоор яригдаж байсан. Энэ мэт өөр дагуул хотуудыг барих уу. Хэрвээ барих бол тусдаа эрх зүйн байдлын тухай хууль гаргаад явах уу. Эсвэл энэ хуульдбагтаад явах уу. 

Хүннү хот ямар хэлбэрээр бий болох юм бэ? Санхүүжилтийн хувьд төр хувийн хэвшил нь түншлэх үү. Хархорин хот шигээ болох юм уу. 2040 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх энэтөлөвлөгөөнийхөө дагуу ижил төстэй байх уу. Ямар хэмжээний санхүүжилтээр босох хот вэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn