2025.01.16

А.Ариунзаяа: Статистикийн мэдээллийн хэрэглээг сайжруулах шаардлага бий

УИХ-ын чуулганы /2025.01.16/-ны өдрийн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа дараах байр суурийг илэрхийллээ.

Статистикийн тухай хуулиараа холбогдох байгууллагуудаас орон тооны бус зөвлөлийг байгуулж байгаа учраас УИХ-ын Тамгын газар, Хэрэг эрхлэх газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, ШУА-аас тус бүр хүмүүсээ дэвшүүлдэг. Иргэний төлөөлөл орж ирж байгаа нь сайн хэрэг. Статистикийн байгууллага маш мэргэжлийн байгууллага. 1924 онд 11 сарын 11-ндбайгуулагдаж байсан. өнгөрсөн оны 11 сарын 11-нд бид 100 жилийн ойгоо тэмдэглэсэн. Гэсэн ч ашиглагддаггүй, хамгийн ойлгогддоггүй ийм салбар байгаад байгаа юм. Тэгээд манай Лувсанжамц гишүүний хэлээд байгаа зөв.

Бид нарын тоо судалгаа, мэдээлэл индикатор маш сайн ашигладаг байх ёстой гэж. Та бүхний үүрэг даалгавар нь миний харж байгаагаар юу юм бэ гэхээр өөр, өөрсдийнхөө байгууллагаасаа гадна, ,энэ статистикийн мэдээллийн хэрэглээг нэмэгдүүлэх тал дээр сайжруулах. ЗГ-ынхаа хэмжээндээ бусад байгууллагуудынхаа хэмжээнд бий болгож байгаа захиргааны мэдээллийг хэрхэн хооронд нь уялдуулах вэ гэдэг дээр анхаарч сайж руулах, олон нийтэд таниулах тухай юм. Гарч байгаа бодлого, шийдвэрт статистикийн мэдээллээ ашигладаг байх тал дээр онцгойлон анхаараарай. Ялангуяа Батхүү дарга сая и баримтын одоо мэдээллийг дурдлаа. И баримтын мэдээлэл дээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ яг бодитоор цуглаж байгаа. Үүн дээрээ суурилаад инфляцын мэдээллээ өдөр тутам гаргах боломжтой.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn