ОХУ-ын “Overseas automotive solutions” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2025.01.15

ОХУ-ын “Overseas automotive solutions” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Москва хотноо өнгөрөгч арванхоёрдугаар сард болсон Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 26 дугаар хуралдаанаар хоёр улсын онцгой байдлын аврах, эрэн хайх, сэргээн босгох ажиллагаанд нэн шаардлагатай техник хэрэгслийн хангамжийг сайжруулах чиглэлд хамтарч ажиллахаар санал солилцсон. Улсын онцгой комиссын дарга хувьд өнөөдөр (2024.01.15) ОХУ-ын “Overseas automotive solutions” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Онцгой байдал, эмнэлгийн яаралтай тусламж, хотын нийтийн тээвэр, түүний дотор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын автобус, зам арчилгааны техник хэрэгслийн чиглэлээр үйлдвэрлэл, засвар үйлчилгээ эрхэлдэг “Overseas Automotive Solutions” ХХК нь ОХУ-ын нийт зах зээлийн 80 хувийг эзэлдэг. Мөн хүчин чадал сайтай, олон төрлийн техник хэрэгсэл үйлдвэрлэхдээ орчин үеийн дэвшилтэд технологийг нэвтрүүлсэн, машин механизм, техник хэрэгсэлдээ чанар эдэлгээ, сэлбэг хэрэгслийн засвар үйлчилгээ, хямд өртгийг чухалчилдаг хэмээн танилцууллаа.

Тиймээс онцгой байдлын салбарын зориулалтаар үйлдвэрлэж буй тус компанийн техник хэрэгслийг манай орны эрс тэс цаг уурын нөхцөлд үнэ төлбөргүй туршихаар санал солилцлоо.2020 оноос хойш онцгой байдлын шуурхай албаны автомашины хангалт 76 хувь, гал унтраах автомашины хангалт 55 хувь, туслах албаны автомашины хангалт 25 хувь, хүнд даацын машин механизмын хангалт 38 хувь, тусгай зориулалтын аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалт 128 хувь, уснаас аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалт 260 хувь, өндрөөс аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалт 120 хувь, агаараас аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалт 44 хувиар нэмэгдүүлж, шинэчлээд байна.