2025.01.09

Ж.Золжаргал: Польш улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой

УИХ-ын чуулганы /2025.01.09/-ний өдрийн  үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны төгсгөлд Н.Оюундарийг Элчин сайдаар томилохыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад, саналт хураалтад оролцсон 93 гишүүний 63 нь буюу 67.7 хувийн саналаар дэмжлээ.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: 

Польш улс эдийн засгийн өсөлт нь ч сүүлийн жил хэдэн одоо 30 жил ер нь тийм тогтвортой өсөж ирсэн. Тэгээд улс төрийн хувьд стратегийн хувьд төв Европын нэлээн том байр суурьтай болж байгаа. Ийм улс түүхэндээ ч Монголдоо орчин үеийн түүх нь ч тэр эртнээсээ хойш харилцаа идэвхтэй байсан. Тэгэхээр энэ би Оюундарь нэр дэвшигчийг одоо маш их ийм нөгөө нөөц боломж байгаа ашиглагдаагүй ашиглаж болохуйц харилцаанд идэвхтэй ажиллах маш их нөөц боломж байна аа. Тэгээд таны өмнө болбол энэ нөөц боломжийг эргэлтэд оруулах ийм одоо их том даалгавар ноогдож байгаа юм байна аа гэж харж байна аа. Тэгээд мэргэжлийн хувьд туршлагын хувьд бол нэр дэвшигчийг дэмжиж байгаа. Монгол Польшийн парламентын бүлгэм байгуулагдсан. Миний бие даргын үүргийг гүйцэтгэж байгаа хүний хувьд нөгөө талтайгаа холбоо бариад 2 улсын парламентын найрамдлын бүлгэмүүд уламжлалт харилцаагаа үргэлжлүүлээд явж байгаа. Энэ талаараа бид таныг бүх талаар дэмжиж хамтарч ажиллана гэдгээ илэрхийлмээр байна.

Мэдээж эдийн засгийн чиглэлээр, батлан хамгаалахын чиглэлээр, уламжлалт , хамтын ажиллагаа боловсролын чиглэлээр маш сайн тогтчихсон. Үүнээсгадна уламжлалт анагаахын чиглэлээр тэнд ингээд маш сайн ийм суурь бүрдчихсэн.Энэ нь Монголын үндэсний оюуны экспортын нэг том суурь алсдаа болохгарц нь тэндээс эхэлж болзошгүй юм. Мөн аюулгүй байдалдаа их анхаардаг, цахим хөгжил, кибер аюулгүй байдал дээр их урагшаагаа явчихсан ийм улс байгаа. Энэ талаар бас хамтарч ажиллах маш өргөн боломжууд байдаг юм байна лээ.

Нэмээд хэлэхэд тэр ул уурхай 100 метрийн гүний уурхайнууд ажилладаг нүүрсний далд уурхай хамгийн том уурхайнууд байдаг, маш их ийм нөөц боломжтой чадвартай ийм улс байгаа. Археологи палеонтологиор бас их хамтарч ажилладаг. Тэгэхээр энэ бүх чиглэлээр одоо идэвхтэй хамтарч ажиллахыг л танаас хүсье.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn