Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны /2025.01.14/-ний өдрийн хуралдаанаар Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонслоо.
Уг мэдээлэлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн А.Ганбаатар:
Боловсролын яамбодлогын яам учраас сайд заавал байх ёстой. Сайд танилцуулгаа уншчихаад гараад явах шаардлагагүй. Бид нар тэртээ тэргүй уншчихсан байгаа. Бодлогын газар, Боловсролын яамны мэргэжилтнүүд сайдыгаа цэнэглэж өгмөөр байна. Цаашаа бид нар шинжлэх ухаан боловсролоо хөгжилтэйгөө уях, мэдлэгт суурилсан эдийн засгаар Монгол хөгжинө гэж харж байгаа л бол Боловсролын яам энэ реформын шинжтэй бодлогын санал оруулмаар байна. Үүн дотор болж байгаа зүйлсийг хэлэхгүй байгаа шүү зөвөөр ойлгоорой. Миний хэлэх гэсэнсанаа бол хэрвээ бакалаврын зэрэгтэй боловсон хүчнээ Монголдоо бэлтгэдэг бодлогохийх юм бол гадагшаа бакалаврын зэрэгт суралцъя гэсэн хүмүүсийн хүний эрхийг нь зөрчинө. Тэгэхээр ингэж хатуу хийж бол болохгүй. Бодлогын хувьд гаднын сургуулийн франчайзууд ороод ирвэлболж байна иймэрхүүсистемтэй бодлого харуулмаар байна. Статистик судалгаанаас харахад уул уурхай, хүнс хөдөө аж ахуй,аялал жуулчлал цаашлаадманай тэргүүлэх чиглэлийн салбарууд байна. Тэгэхээр энэ дээр хэчнээнхэмжээний, ямар шаардлагатай боловсон хүчнүүд Монголд хэрэгтэй юм бэ? гэдэг энэ тоогоогаргачихсан байгаа байх. Энэ салбарт боловсон хүчин авдаг хет хандинг хийдэгкомпаниудтайгаа маш сайн уялдаж ажиллах ёстой. Баруунд болоюутнаар элссэн оюутан болажлын байр нь бэлэн болчихсон. Тухайн компани ньоюутнаа бойжуулаад цаашаа аваад явчихдаг. Тэгэхээр энэ манайдхэр байдаг вэ? Дандаа гадаадад төгсөөд ирсэн хүмүүсийн араас хөөцөлдөх тэд нар нь ирэх, ирэхгүй.Тиймээс хувийн хэвшлийн захиалгыг нэн тэрүүндээ тавиач ээ. Монгол Улсынхөгжилд шаардлагатай боловсон хүчнийг хувийн болон улсын сургуулиуд нь бэлтгэх дээруялдаа холбоо дутагдалтай харагдаад байна.Дараа нь энэ гадагшаа сургахаас гадна мөнгө төгрөг хүн хүчний асуудал яригдах байх. Олон улсын жишээгтатахадбуруудахгүй байх. Катар, Унгар, Япон Солонгос гээд энэ бар болчихсон орнууд бол гадаадын сургуулиудын франчайзыг хийж байна шүү дээ. Үүнийг төр хувийн хэвшилтэйгээ хамтраадтом компаниудтайгаа өөрсдийнх нь чиглэлээртухайн салбарын чиглэлээр нь франчайзыгбайгуулж болдоггүй юм уу? Герман Монголын инженерийн сургуулийн сайн жишээ байж байна тэр болж байна. Сургуулиуд мааньтөрөлжчихсөн юм чинь энэ чиглэл рүү нь хөрөнгө мөнгөө өгөөдявбал яадаг юм бэ? гэсэн ийм санаабайна. Төвлөрлийн асуудал бол өнөөдөр яригдахгүй ч гэсэн шууд холбоотой. Түрүүн дарга жишээ татаад хэлж байна. Их дээд сургуулиудыг хотоос гаргаж. Орон нутагт нь боломжтой газар нь, салбарыг нь ядаж байгуулах юм бол энэутаа, түгжрэлийн асуудлыгшийдэхэд давхар боловсон хүчний асуудлаас гаднабодлогын асуудал хэрэгтэй харагдаад байна. Боловсролын яамны сайдад хэлэхэд бодлогын шинж чанартай зүйлдахин боловсруулж тавих шаардлагатай цаг болчихсон байна.