2025.01.09
ТӨВИЙН БҮСИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ-ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 500 гаруй удирдах ажилтнууд зөвлөгөөнд оролцож, Боловсрол, шинжлэх ухааны салбарын шинэчлэл, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар илтгэл мэдээлэл сонсож, тулгамдаж буй асуудлаар санал хүсэлтээ илэрхийллээ.
УИХ, ЗГ-аас хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөр, боловсролын салбарын хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл өгч, салбарын шинэчлэлийг судалгаан дээр тулгуурлан эрчимтэй явуулах, тэгш, хүртээмжтэй, чанартай боловсролын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллахаа онцолж хэллээ.
Зөвлөгөөнд ирж оролцсон Төвийн бүсийн боловсролын салбарын удирдах ажилтнууд болон зөвлөгөөнийг санаачлан зохион байгуулсан УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Боловсролын ерөнхий газрын удирдлагуудад талархал илэрхийлье.