Бодлогын төлөө!
Хууль тогтоох төрийн дээд байгууллагад сонгогдон ажиллаж буй гишүүн бүр нийгмийн хөгжилд өөрсдийн манлайллаа үзүүлэн аль болох асуудалд шийдэл, гарц, боломжууд гаргаж, улсын хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллах ёстой. УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд тус зарчмыг баримтлахын сацуу “жирийн л нэг гишүүн бус манлайлагч” гишүүн байж, Монгол Улсын хэмжээнд өсөлт, хүртээмжтэй хүндээ чиглэсэн эрүүл бодлогын төлөө зүтгэх болно хэмээсэн.
Ингэхдээ тэрээр, “Бидний хамтын гэр Монгол эх орныхоо үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж буй гадаад, дотоод хүчин зүйлсэд бодитой дүн шинжилгээ хийж, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, түүний хууль эрх зүйн орчныг шинэчлэх асуудалд онцгойлон анхаарч ажиллана. Яг нарийндаа Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал бол Үндсэн хуулийн дараа орох төрийн бодлогын хамгийн чухал бичиг баримт юм. Гэтэл одоогийн мөрдөж буй үзэл баримтлал маань 2010 онд батлагдсанаас хойш даруй 14 жил өнгөрчээ. Гэтэл уг баримт бичигт дэвшүүлсэн нэлээд олон зорилт хэрэгжээгүй, эсвэл хангалтгүй хэрэгжиж байгаад санаа зовдог. Үүний шалтгаан нь энэ чухал баримт бичгийн хэрэгжилтэд нэг их ач холбогдол өгөлгүй орхисонтой холбоотой болов уу. Үндэсний аюулгүй байдлын үүднээс дотоодод ч шийдэх асуудал байна. Иймд УИХ-ын бусад гишүүдтэй хамтарч энэ асуудлаар санаачилга гаргаж нэлээд ажил төлөвлөж байна” гэв.
УИХ-ын гишүүн Сүхбаатарын Эрдэнэболд шинжлэх ухаан, олон нийтийн ажил, Байт харвааны холбоо, Төвийн бүсийн хөгжлийг дэмжих агентлаг, "Марс" төслийн үйл ажиллагаанаас гадна нэжгээд номын зохиогч, редактор бас эрхлэн хэвлүүлэгч. Томоохон бүтээлүүдээс нь дурдвал 1008 бадаг, 4032 шад бүхий "Эзэнт гүрний туульс" хэмээх түүхэн бүтээл юм. Энэхүү номд Монголын баатарлаг түүхийн суу билэг, хүчирхэг өвгөдийн алсын хараа, түүхэн далайцыг дүрсэлсэн. Мөн тэрээр үндэсний язгуур соёл, нүүдэлчдийн өвөрмөц онцлогийг илэрхийлсэн "Монгол зарчим" номыг бичигч нэгэн.
Дэлхийд цор ганц босоо бичигтэй ард түмэн биднээс өөр байхгүй гэж цээжээ дэлдэж, бахархан омогшдог мөртөө бахархал омогшлын шалтгаан болсон босоо бичигтээ хэр эзэн сууж чадаж байна вэ. Төрийн байгууллагууд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс албан хэргээ хос бичгээр хөтлөхөөр хуульчилсан. Тодруулбал, Монгол хэлний тухай хуульд “Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна” гэж заасан. Ердөө жил хүрэхгүй хугацаанд Монголчууд шинэ хуучин хоёр бичгээ аль алийг нь хэрэглэж чаддаг хос бичигтэн болоход бэлэн үү...
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд үндэсний босоо монгол бичгийн чадвар өндөр нэгэн. Тэрээр гишүүний тангараг өргөснөөсөө эхлээд сар бүр үйл ажиллагааныхаа цахим тайланг үндэсний болон орчин цагийн бичгээр өөрийн сошиал хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэж буй.
Ямартаа ч шинэ парламентад салхи оруулж босоо монгол бичгээ өдөр тутмын хэрэглээнд оруулан бусдыгаа түүчээлсэн гишүүнд олон хүмүүс талархалтай хандаж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдын цахим хуудаснаа ирсэн сэтгэгдлээс...
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан