2025.01.01
Б.Түвшин: 2025 оныг Монголын ирээдүйг бататган сайжруулах шинэ боломж гэж харж байна
УИХ-ын гишүүн Б.Түвшин шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр "Хуучин он сургамж, шинэ он боломж юм. 2024 оныг итгэлийн түүх, зорилт-сорилтын сургамж болгон бүтээлцсэн та бүхэндээ баярлалаа.
2025 оныг “Эх оронч өөриймсөг сэтгэл, дэлхийн хөгжлийн хандлагад түшиглэсэн төрийн бодлогын тэнцвэрийг олох замаар Монголын ирээдүйг бататган сайжруулах шинэ боломж” хэмээн харж байна.
365 хоног, 8760 цагийн шинэ боломжийг авч ирж буй 2025 оныг дахин хамтдаа бүтээлцэх эрхэм та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсье" хэмээв.