
"Хорих байгууллагын нийгмийн ажил" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав
“Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төсөл өргөн барих ажлын хүрээнд УИХ-ын гишүүд цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Энэ удаа Дотоод хэргийн их сургуультай хамтран анхдагч "Нийгмийн ажлын тухай" хуулийн төслийн 4 дэх хэлэлцүүлгээ цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулжээ.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн О.Саранчулуун, А.Ариунзаяа, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалын зөвлөх болон бусад албаны төлөөлөл, Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шижилгээний хүрээлэнгийн алба хаагч, судлаачид, Сургалт, судалгааны 403 дугаар анги-Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн багш, судлаачид, ШШГЕГ-ын Сургалт, нийгэм сэтгэл зүйн хэлтсийн чиглэл хариуцсан алба хаагч, хорих байгууллагын нийгмийн ажилтнууд, нийт 70 гаруй хүн оролцож, хуулийн төсөлтэй танилцаж, санал солилцжээ.