Д.Цогтбаатар: Төсөв хэзээ ч хэмнэгдэж буурч байгаагүй, зөвхөн нэмэгдэж байсан
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Төсвийн хоригийг дэмжиж буйгаа илэрхийлээд дараах байр суурийг илэрхийлсэн юм.
“Төсөв, ТӨААН-үүдийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ хэт ихдээд байна (70 хувь), хувийн сектор чинь давжаараад 30-хан хувь болчхоод байна, тиймээс эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулъя” - гэж анх 2022 оноос эхлээд л 2 жил ярьсан. Тогтоолын төсөл боловсруулж, батлуулах гээд ТӨААН-үүд болон тэдгээрийг нэмэгдүүлэн хождог улстөр лоббины бүлэглэлийг дийлээгүй. Үнэнийг хэлэхэд бизнесийнхэн ч өөрсдөө саяхныг хүртэл хачирхалтай дуугүй байсан.
Хэмнэлтийн хууль баталсан ч, энэ хууль хүчин төгөлдөр хэвээр байгаа ч амьдрал дээрээ төсөв хэзээ ч хэмнэгдэж буурч байгаагүй, зөвхөн нэмэгдэж байсныг бас бас ярьсаар ирсэн. Хоригийн үндэслэлд үүнийг ч бас дурджээ.“Үндсэн хууль өөрчлөөд төсөв чинь бүр нэмэгдээд дийлдэхээ болино” - гээд эсэргүүцэж байсан. Хэр их нэмэгдэхийг нь 30 жилийн дараа хараарай. 1992 оноос хойших 30 жилд төсөв 140 мянган хувь өссөн байгаа. Тэгэхэд нэг ч бизнес энэ хугацаанд ингэж өсөөгүй” - гээд л цүнх баригчдад адлуулж явсан нь баримттай.
Харин өнөөдөр ПиАр-ын тавилттай гоёмсог худал үнэнд гүйцэгдэж байна. 30 жил хүлээх нь байтугай, 366 хоног ч хүлээх шаардлага гарсангүй. Одоо бүгд л төсөв хэтэрхий том байна гэх болж. Гэхдээ үнэнд гүйцэгдээгүй худал цаана нь маш их үлдсэн хэвээр л байгаа.
Холбоотой мэдээ
2024.12.19
2024.12.19
2024.12.17